Alibaba.com цахим платформд хэрхэн борлуулагч болох вэ?

Alibaba.com нь дэлхийн хамгийн том B2B цахим худалдааны платформуудын нэг бөгөөд дэлхийн үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, жижиглэн худалдаачдыг холбодог. 1999 онд Жэк Магийн үүсгэн байгуулсан энэхүү платформ нь эхэндээ зөвхөн Хятадын үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой байсан бол өнөөдөр дэлхийн бизнес эрхлэгчдийн хамгийн том гүүр болоод байна.

  • Alibaba.com-ийн үүсэл ба өсөлт

Alibaba.com анх жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилготойгоор байгуулагдсан бөгөөд онлайн B2B арилжааг хялбаршуулах платформ болохын тулд олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус платформ нь:

  1. 200 гаруй орны бизнесүүдийг холбодог

  2. 200 сая гаруй бүтээгдэхүүнтэй

  3. Сар бүр 280 сая гаруй худалдан авагч, нийлүүлэгчдийг татдаг

  • Alibaba.com-д бүртгүүлэх, хөгжүүлэхийн бэрхшээлүүд

Alibaba.com дээр бизнесээ хөгжүүлэх нь олон давуу талтай ч амаргүй, ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Үндсэн хүндрэлүүдийг дараах байдлаар авч үзэж болно.

1. Бүртгэл, баталгаажуулалтын нарийн шаардлага

Alibaba.com дээр борлуулагчаар бүртгүүлэхийн тулд танай бизнес бодитой, найдвартай гэдгийг нотлох олон шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  •  Компани албан ёсоор бүртгэлтэй байх
  • Худалдааны зөвшөөрөл, лицензтэй байх
  • Баталгаажсан бизнесийн мэдээлэл оруулах

Эдгээр шаардлагууд нь хуурамч худалдаачдаас хэрэглэгчдийг хамгаалах зорилгтой. Гэвч баталгаажаагүй, бүртгэлгүй хэрэглэгчид байх бөгөөд тэдгээрээс үүсэх цахим луйврын халдлагаас хамгаалах боломжгүй юм.

2. Өрсөлдөөн маш өндөр

Alibaba.com дээр хэдэн сая үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид өөрсдийн барааг зарж борлуулдаг тул өрсөлдөөн маш өндөр. Борлуулалтаа өсгөхийн тулд:

  •  Бүтээгдэхүүний чанарт анхаарах
  • Идэвхтэй сурталчилгаа хийх
  • Үнэ, хүргэлтийн нөхцлийг өрсөлдөхүйц болгох

3. Маркетингийн зардал өндөр

Alibaba.com дээрх борлуулагчийг 1-5 одоор үнэлэх бөгөөд үнэлгээ авах, үнэлгээг өсгөх нь 3 чухал хүчин зүйлээс их шалтгаална. Үүнд:

1-рт, зарж буй бүтээгдэхүүний тоо ширхэг буюу та 0-1500 хүртэл бүтээгдэхүүн постлон оруулах шаардлагатай. Хэрэв та 1 төрлийн бүтээгдэхүүнтэй бол тус платформыг танд зөвлөхгүй.

2-рт, таны дэлгүүр эсвэл бүтээгдэхүүнийг дарж орон сонирхох хүний тоо буюу 0-5000 хэрэглэгч таныг бүтээгдэхүүнийг дарж орон сонирхох ёстой.

3-рт, таны бүтээгдэхүүнийг дарж орон сонирхохоос гадна та бүхэнтэй холбогдох хүний тоо буюу бүтээгдэхүүний үнэ болон бусад мэдээллийн талаар холбогдож үнийн санал авах зэрэг үйлчилгээг амжилттай авсан хэрэглэгчийн тоо 0-500 хүртэл байх ёстой.

Эдгээр шаардлагыг шинэ борлуулагчид биелүүлж үнэлгээгээ 5 хүртэл од болгож чадвал таны бүтээгдэхүүн илүү их харагдах байдал нь нэмэгдэнэ. Тиймээс илүү их харагдах байдлаа нэмэгдүүлэхийн тулд сурталчилгаанд маш их хөрөнгө оруулах шаардлагатай. Мөн Gold Supplier зэрэг төлбөртэй гишүүнчлэл нь итгэлцлийг нэмэгдүүлдэг ч үнэ өртөг өндөр.

Та alibaba.com-д 5 одтой үнэлгээтэй борлуулагч болохын тулд 3-5 жилийн хугацаа шаардлагатай юм.

4. Харилцагчийн үйлчилгээ, борлуулалтын дараах асуудлууд

Олон улсын бизнес эрхлэхэд хэлний бэрхшээл, цагийн бүсийн ялгаа, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх зэрэг асуудлууд гардаг. Alibaba.com дээр амжилттай бизнес эрхлэхийн тулд түргэн шуурхай хариу үйлдэл, чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.

  • Alibaba.com дээр хэрхэн амжилттай борлуулагч болох вэ?

  1.  Өрсөлдөх чадвартай үнэ тогтоох

  2. Бүтээгдэхүүний зургийг мэргэжлийн түвшинд авах

  3. Хурдан шуурхай хариу өгөх үйлчилгээтэй байх

  4. Маркетингийн стратегиа боловсруулж, оновчтой төлөвлөх

  • Дүгнэлт

Alibaba.com дээр бизнесээ хөгжүүлэх нь амаргүй, олон сорилттой ч зөв стратеги баримталж, чанартай бүтээгдэхүүн, сайн үйлчилгээ санал болговол дэлхийн зах зээлд гарах том боломж юм. Та өөрийн бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхой болгож, худалдан авагчдад итгэл төрүүлэхүйц мэдээлэл, санал болгох хэрэгтэй. Ингэснээр олон улсын зах зээлд өөрийн байр суурийг олж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.

Хэрэв та Alibaba.com дээр бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол яг одоо бидэнтэй холбогдоорой. Бид таны Дэлхийн зах зээлд гарах үйл явцыг 3 дахин хурдасгана.

Дэлхийд гарахад бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Та Дэлхийд гарахад бэлэн эсэхээ дараах зөвлөмжийг уншаад өөрийгөө сориорой.